Шинэ жилээр дуулах хамтлага дуучдын ХАНШ - Монголчууддаа Зориулав.
Headlines News :

Label 1

Label 4

Your label here

Page List

Powered by Blogger.
Home » » Шинэ жилээр дуулах хамтлага дуучдын ХАНШ

Шинэ жилээр дуулах хамтлага дуучдын ХАНШ

Written By mR.0pT!muS.! on Tuesday, December 4, 2012 | 6:40 AM


Жавартай өвөл тачигнаж байгаа ч шинэ жилийн уур амьсгал хэдийнэ орж байгууллага, хамт олон шинэ оноо үдэхээр зэхэж байна.
Арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт үйлчилгээний байгууллагынхан шинэ жилийн баяраа тэмдэглэж хамгийн түрүүнд  хуучин оноо үддэг.
Энэ мөчөөс эхлээд хамтлаг дуучдын орлогын оргил үе эхэлнэ. Гэвч баяр дээр баяр нэмдэг дуучдын шинэ жилийн ханш жилээс жилд нэмэгдэж тэр хэрээр шинэ жилийн баярын зардал өсч байна.
Баяраа мартагдахгүй дурсамжтай өнгөрүүлэх гэсэн хамт олон рок, попынхны ханшинд гар татахгүй явсаар ирсэн.
Харин орлогын оргил үеэрээ рок попынхон татвараа үнэнчээр төлдөг эсэх эргэлзээтэй.
Ингээд  шинэ жилийн баярынхаа зардлыг тооцож амжаагүй байгаа баярын комиссынхондоо зориулан хамтлаг дуучдын үнэ ханшийг хүргэж байна.

Хамтлаг дуучдын 2012 оны ханш
Хамтлаг, дуучинДууны тооҮнэ ханш
1Д.Болд1 дуу2 сая
2Б.Сарантуяа3 дуу4 сая
3Т.Ариунаа3 дуу4 сая
4Ж.Алтанцэцэг3 дуу3 сая
5“Харанга” Лхагваа2 дуу2.5 сая
6“Чингис хаан” хамтлаг2-3 дуу5 сая
7Г.Наран2 дуу2 сая
8С.СэрчмааТоо харгалзахгүй2.5 сая
9Гурван охин2 дуу2 сая
10Киви2 дуу2 сая
11ВХ1 дуу400.000
12НТ хамтлаг2-3 дуу4 сая
13Өргөө2-3 дуу3 сая
14Соёл Эрдэнэ2-3 дуу3 сая
15А cool1 дуу300.000
Үүнээс гадна хөтлөгч, хошин шогийн тоглолтын ханш гээд нэг баярт багагүй зардал нэмэгдэнэ. Жилээс жилд зардал нь өсөн нэмэгдэж байгаа шинэ жилийн баяраа хэзээ ч мартагдахааргүй сайхан тэмдэглээрэй.
Эх сурвалж: www.times.mn
Share this article :

0 comments:

Speak up your mind

Tell us what you're thinking... !

Template Information

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Proudly powered by Blogger
Copyright © 2011. Монголчууддаа Зориулав. - All Rights Reserved
Original Design by Creating Website Modified by Adiknya