-2012 оны онцлох хүн хэн байх вэ?-
Жил бүрийн эцсээр дэлхий дахинаа нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд оны онцлох үйл явдал, онцлох хүмүүсийг нэрлэдэг уламжлалтай. Тэдгээрийн дотроос хамгийн нэр хүндтэй нь яах аргагүй “TIME” сэтгүүлээс жил бүр шалгаруулдаг оны онцлох хүн юм.
Олон жилийн түүхтэй уг шалгаруулалтын 2012 оны эзнийг тодруулахаар TIME 40 хүнийг нэр дэвшүүлээд байгаа. Тэдгээрийн чухам хэн нь оны онцлох хүнээр тодрохыг уншигчдын санал шийдэх бөгөөд санал хураалт энэ сарын 12-ны өдрийн 23:59 цаг хүртэл явагдах юм. Харин ялагчийг 14-ний өдөр дэлхий дахина олон нийтэд зарлахаар товложээ.
Энэ хүн аль ч салбарын хүн байж болох бөгөөд энэ онд хийж бүтээсэн ажил хэрэг, уран бүтээл, шийдвэр тушаал, ололт амжилтаараа тэргүүлсэн хэн ч байж болно. Өнгөрсөн жилүүдийн оны онцлох хүмүүсээр дурдвал 2008 онд АНУ-ын тэргүүн Барак Обама, 2009 онд Холбоны нөөцийн сангийн тэргүүн Бен Бернанке, 2010 онд Facebook-ийн босс Марк Зукерберг, 2011 онд “Арабын хавар”-ын тэмцэгчид тус тус тодорч байсан билээ.
Манай сайт уншигч та бүхэндээ нэр дэвшиж буй 40 хүнийг өрсөлдөх гол үндэслэлүүдийн хамтаар цувралаар нийтлэн хүргэх болно.
Шелдон Аделсон бол казиногийн магнат. Түүнийг казиногийн ертөнцийн нүүр царай ч гэж хэлж болох бөгөөд энэ салбартаа хамгийн нөлөө бүхий эрхэм.
Тэрээр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромнигийн хамгийн гол ивээн тэтгэгчээр ажилласан нь энэ жагсаалтад бичигдэх нэг үндэслэл болжээ.
Тэрээр эхнэрийнхээ нэрээр сонгуулийг ивээн тэтгэсэн бөгөөд 150 сая ам.долларын дэмжлэг үзүүлсэн аж.
Одоо 79 настай тэрбээр Лас Вегасын хамгийн том гэгдэх “Лас Вегас Сэндс” казиног эзэмшдэг.
Эдгээр нэр хүнд, эрх мэдэл, их хэмжээний мөнгийг дагаад түүнийг багагүй хэмжээний муу нэр дагалдаж байдаг. Шелдон Аделсон дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 14-т бичигдэж байна.
Хятадын нэрт сэтгэгч, зураач басхүү улс төрийн тэрс үзэлтэн гэгддэг нөлөө бүхий эрхэм. Өнгөрсөн жил тэрээр 81 хоног баривчлагдаж байсан.
Одоо Бээжин хотоос гарч болохгүй гэсэн хатуу сануулга дор амьдарч байна.
Тэрээр улс төрийн тэрс үзэлтэн хэмээн баривчлагдсан бөгөөд түүнийг уран бүтээлээ туурвихгүй байхын дээр 2.4 сая ам.долларын торгуулиар торгосон явдал нь энэ оны шуугиан тарьсан үйл явдлын нэг байсан.
Түүний эрхийг олон зүйл заалтаар хориглосон ч тэрээр эр зориг гарган уран бүтээлээ туурвих, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүсч байгаа зэрэг нь хатуу чанд улс төрийн тогтолцоотой Хятад улсын сүрэнд дарагдалгүй дэлхий дахинд дуу хоолойгоо хүргэсээр байгаа нь түүнийг оны онцлох хүнээр нэрлэхэд хүргэжээ.
Энэ хүнийг оны онцлох зэрлэг, балмад хүнээр нэр дэвшүүлсэн бол гарцаагүй түрүүлэх байсан биз ээ.
Харин энэ жагсаалтад бичигдэн нэр дэвшиж байгаа нь түүний талаархи мэдээллүүд хэвлэлд хамгийн их зай эзэлсэн учир TIME сэтгүүл яах аргагүй Сирийн ерөнхийлөгчийг сонгожээ.
47 настай цэргийн дэглэмээр улсаа удирдаж яваа эрхэм ард олныхоо хайр хүндэтгэлийг хүлээхээ больж, харгис дарангуйлагчийн дүр бүтээх болсноос хойш даруй 22 сарын хугацаа өнгөрч 40 орчим мянган хүн амь насаа алдаж, ирэх оны эх гэхэд тус улсаас дүрвэгсдийн тоо 2 саяд дөхөхөд хүрсэн билээ.
Мөн өрнөдийн гүрнүүд төдийгүй НҮБ, Арабын лиг зэрэг дэлхийн улстөр хүчний бүлэглэлүүдийн дарамт шахалт дор тэсэж тогтож байгаа гэдэг утгаараа яах аргагүй дэлхий нийтэд танигдсан еранхийлөгч.
Энэ их эсэргүүцэл үзэн ядалттай тулгарч байгаа хэдий ч түүний засгийн газар тогтоод байгаа нь ч TIME-ийн онцлох хүнээр нэр дэвших шалтгаан болох юм.
Хүн 39 км-ийн өндрөөс дэлхий рүү унавал юу үлдэх бол…
Тэгвэл Австрийн шүхэрчин Феликс Баумгартнер задгай сансраас дэлхий рүү чөлөөт уналт хийхдээ өөрөөсөө ингэж асуужээ.
Экстрем спортоор хичээллэгч энэ эр сансраас чөлөөт уналт хийж, 39 км-ийн өндрөөс 1342 км/цагийн хурдтайгаар дөрвөн минут 19 секундын хугацаанд дэлхий дээр буусан байна.
Тэрбээр өмнө нь ийм уналт хийж байсан Жозеф Киттенгерийн амжилтыг 17 секундээр эвдэж дээд амжилт тогтоожээ.
Феликс Баумгартерын хувьд даалгаврыг амжилттай биелүүлж, эсэн мэнд газардахад салхины хурд, чиглэл маш чухал үүрэгтэй байсан гэдэг.
43 настай Феликс Баумгартнер сансрын туршилтын бүхээгтэй хөөрч, агаар мандалд хүрсэн бөгөөд энэ гайхалтай үзүүлбэрийг дэлхий дахинд нэгэн зэрэг найман сая хүн хүлээн авч үзжээ.
АНУ-ын 47 дахь дэд ерөнхийлөгч. Тэрээр улс орнуудын дэд ерөхийлөгчдөөс хамгийн анх ижил хүйстний гэрлэлтийг дэмжсэн гэдгээрээ илүү олны танил болсон хүн.
Харин ажил хэргийнхээ хувьд хамгийн шилдэг улс төрч, төрийн түшээдүүдийн нэг хэмээгддэг.
АНУ-ын конгресс болон ард иргэд Обамаг дэд ерөнхийлөгчөө маш зөв хүнээр сонгож чадсан хэмээн үнэлдэг.
Мөн тэрээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама дахин сонгогдоход хүч нөлөө ихтэй байсан хэмээн үнэлүүлдэг.
Улс төрд олон жил үнэнчээр зүтгэсэн түүнийг ард иргэд нь онцлох хүнээр нэрлэхдээ сэтгэл хангалуун байгаа аж.
Нью-Йорк хотын дарга Майкл Блүүмберг 1964 онд Жон Хопкинсийн Их Сургуулийг цахилгааны инженерээр төгсч, Харвардын бизнесийн сургуулиас МBА зэрэг авсан.
Өнөөдөр түүний вант улс болох Bloomberg олон улсын хэвлэл мэдээллийн салбарт тэргүүлэгч компани.
Нийт 15.000 ажилтантай, өдөрт 310.000 орчим мэдээ мэдээлэл дамжуулдаг байна.
2001 онд Бүгд Найрамдах намын нэр дээрээс Нью-Йорк хотын даргын суудалд өрсөлдөн ялсан юм.
Түүнийг хотын дарга байх үед чинээлэг гэр бүлийн тоо 25 хувиар өссөн. Дунд сургууль төгсөгчид мөн 40 хувиар нэмэгджээ.
Гэмт хэргийн гаралт 35 хувиар буурсан. 2012 онд Форбес сэтгүүлээс гаргасан тэрбумтнуудын жагсаалтад АНУ-ын 11 дэх баян, халаасандаа 22 тэрбум ам.доллартай гэж бичигджээ.
Өдгөө 63 настай Хятадын Чончин хотын комунист намын дарга асан Бо Силай энэ оны улс төрийн од гэж хэлэхүйц хэмжээнд хүрсэн нэртэй улс төрч.
Асар их эрх мэдэлтэй тэрээр авилга хээл хахуулийн хэрэгт холбогдохын сацуу түүний эхнэр Английн томоохон бизнесмэний аминд хүрсэн зэрэг асуудлаар сүүлийн хагас жилд олон улсын хэвлэлүүдийн анхаарлыг зүй ёсоор татаж байсан хэвлэлийн баатар.
Тэрээр эдгээр дуулианаас гадна хятадын удирдагч асан Мао-гийн үеэс тунаж үлдсэн шилдэг улс төрч гэгддэг.
Гэвч тэрээр хамгийн богино хугацаанд энэ бүх нэр хүнд эрх мэдлээ алдаж, ялд шийтгүүлэх хэрэгтэн болоход ойрхон байна.
Нью-Жерси мужийн амбан захирагч Крис Кристи. Тэрээр Бүгд найрамдах намын дэмжигч бөгөөд тус намаас нэрлэж буй залуу, хүчирхэг, сайн удирдагч аж.
Гэвч тэрээр Барак Обама ялсны дараа ардчилсан намын бодлогыг гол үзэл баримтлалаа болгон ажиллаж эхэлсэн.
Мөн түүнийг энэ оны улс төрийн хамгийн сайн отон тоглогч байсан хэмээн хэлэх хүн олон байна.
Түүний хариуцдаг муж түрүү сард нүүрлэсэн Сэнди хар салхинд хамгийн их өртсөн бүс нутагт хамрагдаж байгаа.
Түүнийг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүний нэгт тооцож байгаа бөгөөд эхлээд ирэх жилийн орон нутгийн сонгуульд улиран сонгогдох ёстой болоод байна.
Энэ жагсаалтад нэг гэр бүлийн хоёр хүн нэр дэвшиж байгаа нь бас л сонин тохиолдлуудын нэг.
АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.
Тэрээр ганцаараа лидер байгаагүй Түүний эхнэр ч мөн АНУ хэмээх энэ том гүрний гол судсыг барьж буй эмэгтэй улс төрч.
Оны онцлох хүнээр нэрлэгдэх болсон шалтгаан нь тэрээр байгалийн гамшиг болон, хүмүүнлэгийн үйлстний ажилд хамгийн их ач холбогдол өгөн ажилласантай холбоотой.
Мөн тэрээр ерөнхийлөгч Барак Обамагийн дэмжигчээр ажилласан нь түүнийг нэр нөлөө бүхий улс төрийн сайн тоглогч болохыг нотолсон хэрэг болсон гэж үзэж байна.
2008 оноос улс төрийн карьерээ илүү хүчтэй эхлүүлж, ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Барак Обаматай өрөлдсөн ч нэр дэвшиж чадаагүй.
Гэсэн ч дөрвөн жилийн дараа тэрээр өмнөхөөсөө ч илүү хүчирхэг улс төрч болохоо харуулж АНУ-ын 65 дахь Төрийн нарийн бичгийн даргын ажлыг нэр төртэйгээр биелүүлж байгаа билээ.
Албаа сайн гүйцэтгэж, хариуцлагатайгаар олон үүрэг даалгаварыг биелүүлж чадсан түүнийг дэлхий нийт сайнаар үнэлдэг нь олон зүйлээр батлагдсан.
Олны талархал хүртсэн улс төрч хэмээн нэрлэгдээд буй хатагтай энэ он дуусмагц төрийн нарийн бичгийн даргын ажлаа хүлээлгэн өгөх нь тодорхой болоод буй.
Өдгөө 65 настай улс төрч эмэгтэйн хийж гүйцэтгэсэн ажил ихээ.
Түүний энэ онд хийж гүйцэтгэсэн хамгийн чухалд тооцогдох ажлаас нэрлэвэл Израйль, Хамас бүлэглэлийн хооронд үүсээд байсан зэвсэгт мөргөлдөөнийг эвлрэлийн замаар шийдсэн хэрэг байсан юм.



0 comments:
Speak up your mind
Tell us what you're thinking... !